Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчидтай уулзав


Densmaa 2022-11-22 09:11

Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг ерөнхий сайд онцлов

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчидтай уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтын талаар болон төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг ерөнхий сайд онцлоод “Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь төр болоод байна. Иймд Засгийн газраас төрийн албаны авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстойг онцолж, эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүд төрд ажиллах учиртай гэв.  Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд энэ оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг, ирэх онд төр өөрийн зардлаа нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ. Мөн Төрийн бүтээмжийн сэргэлт, цахим шилжилтийн хүрээнд “И-Монголиа” системд төрийн 67 байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.

Үзсэн: 528

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна