“Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг нээлээ
Нэг дурсгалт газарт хэдэн мянган хадны зураг бий. Тухайлбал, Алтай хадны зураг гэхэд 10 мянга гаруй байна гэж үздэг
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг нээлээ. Хадны зураг эртний нүүдэлчдийн түүхийн нэгэн чухал сурвалж, тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал юм. Монгол Улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой үзэсгэлэн олон нийтийн хүртээл болж байна. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн бүртгэлд 500 гаруй дурсгалт газар байна. Нэг дурсгалт газарт хэдэн мянган хадны зураг бий. Тухайлбал, Алтай хадны зураг гэхэд 10 мянга гаруй байна гэж үздэг. Хадны зураг бол хэн нэгэн сайн дураар зурж үлдээсэн зүйл биш, урлагийн бүтээл. Үүнийг монголчууд бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоос гадна дэлхийн өв юм гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр харуулжээ.
Үзсэн: 681
Tweet
Ty Saunders
20 Nov 2022 04:51:21
<a href="https://www.drp-rlcpa.com/">債務重組</a> - 李建民債務重組專家|<a href="https://m.youtube.com/watch?v=hW-M-vy41wI">債務重組</a> - 李建民最強債務重組團隊|<a href="https://www.drp-rlcpa.com/">債務重組</a> - 李建民最強債務重組團隊