Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүргийг өргөжүүлэв


Densmaa 2022-11-16 02:11

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг Монгол орон даяар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилон ажиллуулж байна

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн Дээд Комиссарын албанаас хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлэх, хүний эрхийн тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүргийг өргөжүүлсэнтэй холбогдуулан НҮБ-аас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, хөдөө орон нутаг дахь иргэдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилттэй танилцаж, санал солилцох төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж ирээдүйг харсан зорилтоо Үндсэн хуульдаа тунхагласан. Энэ эрхэм зорилгод хүрэх хамгийн эхний алхам бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн, зөрчигдсөн бол сэргээн эдлүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хэмээн тэмдэглэв. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг Монгол орон даяар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилсон нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг хэнээс ч хараат бусаар явуулах том нөхцөл болсон гэдгийг онцолсон юм.  

Үзсэн: 523

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна