Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр батлав


Densmaa 2022-11-09 01:11

Дэлхий дахинаа эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% нь бичиг үсэг тайлагдсан ч 770 сая насанд хүрэгч бичиг үсэгт тайлагдаагүй байна

     Энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилж, 115 улс хамтран зохиогчоор нэгдсэн “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр батлав. Дэлхий дахинаа эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% нь бичиг үсэг тайлагдсан ч 770 сая насанд хүрэгч бичиг үсэгт тайлагдаагүй байна. Энэхүү тогтоолд дэлхий даяар 244 сая хүүхэд, залуучууд сургуульд хамрагдаагүй байгаа үзүүлэлтэд сүүлийн 10 гаруй жилд багахан төдий өөрчлөлт орсон төдийгүй КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр нөхцөл байдал улам хүндэрснийг шийдвэр гаргагчид анхааралдаа авахыг уриалсан  байна.

Үзсэн: 900

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)