Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Жайка-гийн ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав


Densmaa 2022-11-02 01:11

ЖАЙКА нь “Нарны гүүр”, “Нарны зам”, “1000 инженер”, “Монгол, Японы сургалтын эмнэлэг”, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэв

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчилж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр ЖАЙКА нь “Нарны гүүр”, “Нарны зам”, “1000 инженер”, “Монгол, Японы сургалтын эмнэлэг”, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг манай улс орны хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын ардчилсан хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 5 дугаар сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд танилцуулсан нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд шинэ хөтөлбөрт эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгах саналтай байгааг илэрхийлэв. Мөн Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, чингэхдээ гуравдагч хөршүүдээсээ шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, худалдааг нэмэгдүүлэх шаардлага их байгааг дурдаж, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Япон Улсын хөгжлийн бодлого, санаачилгуудтай уялдуулан нягт хамтран ажиллахын төлөө байгааг онцлов.

Үзсэн: 609

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна