Манай улсад 92 улсын 7 мянган иргэн ажиллаж амьдарч байна
Ажил эрхэлж буй гадаад иргэд өмнөх улиралтай харьцуулахад боловсрол, уул уурхай олборлолтын салбарт хамгийн их нэмэгдсэн байна
Манай улсад энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувиар нэмэгджээ. Тэдний 88.1 хувь нь эрэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь БНХАУ-ын, 5.3 хувь нь БНЭУ-ын, 4.5 хувь нь ОХУ-ын, мөн БНСУ, АНУ, БНТУ, Австрали, Филиппин, ӨАБНУ-ын иргэд ажиллаж амьдарч байна. Ажил эрхэлж буй гадаад иргэд өмнөх улиралтай харьцуулахад боловсрол, уул уурхай олборлолтын салбарт хамгийн их нэмэгдсэн байна.
Үзсэн: 1570
Tweet