Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар зөвлөлдөв


Densmaa 2022-10-19 12:10

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, гадаад хөрөнгө оруулалтын орчинг таатай болгоход чухал үүрэгтэй

     Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтад Монгол, Орос, Хятадын тээврийн яам, гааль, төмөр зам, төрийн захиргааны холбогдох бусад байгууллага болон олон улсын байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцлоо. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн төв, баруун болон зүүн коридор дагуух боомт, чөлөөт бүсэд хуурай боомт байгуулах боломжийн талаар судалгаа, үнэлгээг Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын АНДЭЗНК-той хамтарч хийснийг дээрх хуралдаанаар хэлэлцэв. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, үүгээр зогсохгүй аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, гадаад хөрөнгө оруулалтын орчныг таатай болгоход хуурай боомт чухал ач холбогдолтой гэв. Уулзалтад оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн төлөөлөгчид Улаанбаатар хот дахь олон улсын ачаа тээврийн терминалууд болон гааль, хяналтын үйл ажиллагаатай танилцлаа.

Үзсэн: 550

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна