“Дэлхийн хүнсний өдөр”
Энэ удаагийн арга хэмжээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн оролцоонд түлхүү анхаарахын зэрэгцээ баялаг бүтээгчид, хүнсчид монголын уламжлалт хүнс, идээ, ундаагаа дэлгэн олон нийтэд таниулав
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв. Тэрээр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, байгаль экологи, худалдаа, эдийн засгийн салбарт баялаг бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ХХААБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Гадаад харилцааны яам байгаль экологид ээлтэй, хариуцлагатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих хүч чармайлтад идэвхтэй оролцож ирснээ тэмдэглээд цаашид ч идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Энэ удаагийн арга хэмжээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн оролцоонд түлхүү анхаарахын зэрэгцээ баялаг бүтээгчид, хүнсчид монголын уламжлалт хүнс, идээ, ундаагаа дэлгэн олон нийтэд таниулан оролцож буйгаараа онцлог болов.
Үзсэн: 594
Tweet