Нидерландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил тохиож байна
Монгол Улс Европын Холбоо дахь гол түнш болох Нидерланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдолтойд үздэгийг онцолжээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Марсэл дэ Винктэй Гааг хотноо уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ 2022 онд тохиож буй тэмдэглээд Монгол Улс Европын Холбоо дахь гол түнш болох Нидерланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдолтойд үздэгийг онцолжээ. Түүнчлэн талууд хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдах манай залуу дипломатуудын тоог нэмэх зэрэг хоёр талын харилцааны болон олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ярилцжээ.
Үзсэн: 738
Tweet