Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Ганжуурыг дахин хэвлэлээ


Densmaa 2022-10-10 10:10

XVI зуунд Алтан хааны зарлигаар ихэнх судар нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн Лигдэн Хутагт хаан 1628-1629 онд Ганжуурыг алт мөнгөөр бүтээлгэж байжээ

     Монгол Ганжуурыг дахин хэвлэж, түгээх ёслол XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх хар барс жилийн намрын дунд сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр  Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд боллоо. Ганжуур нь Бурхан багшийн сургаал айлдварын эмхэтгэл "Зарлигийн хураангуй" гэсэн утгатай 108 ботиос бүрдэх Буддын шашны ариун судрын цоморлог бөгөөд XVI зуунд Алтан хааны зарлигаар ихэнх судар нь монгол хэлнээ хөрвүүлэгдэн Лигдэн Хутагт хаан 1628-1629 онд Ганжуурыг алт мөнгөөр бүтээлгэж байжээ. Лигдэн хааны бүтээлгэсэн монгол шунхан барын Ганжуур Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй бөгөөд 1956-1958 оны үед Энэтхэгийн эрдэмтэн Ачаръяа Рагу Вира уг Ганжуурын эх судрыг гэрэл зурагт буулгасныг түүний хүү профессор Локеш Чандра 1979 онд анх удаа бүрэн цогцоор нь Энэтхэгт хэвлүүлсэн юм. Ганжуурын 108 ботийг дахин хэвлэж, Монголын сүм хийдүүд, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, Хэл шинжлэлийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Улсын төв номын тэргүүтэй уламжлалт өв соёлоо сэргээх, судалгааг хөгжүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудад гардуулж өглөө.

Үзсэн: 2419

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна