ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгүүлсэн батламж гардууллаа
Хөвсгөл нуурыг шим мандлын хөтөлбөрт бүртгэснээр нуур орчмын 1.7 сая га газрыг хамгаалж, экосистемийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлэх юм
Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16-р хурал УБ хотноо эхэллээ. Тус сүлжээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Казахстан зэрэг долоон орон багтдаг. Энэ удаагийн хурлаар Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн хил дамнасан шим мандлын нөөц газарт, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгүүлсэн батламжийг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн захирал Шахбаз Хан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулав. Хөвсгөл нуурыг шим мандлын хөтөлбөрт бүртгэснээр нуур орчмын 1.7 сая га газрыг хамгаалж, экосистемийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлэх юм. Манай улс Онон Балжийн байгалийн цогцолбор газрын Шим мандлын нөөц газрын хөтөлбөрт, 2023 онд Хар ус нуурыг Шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Үзсэн: 687
Tweet