“Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулав
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржид 2022 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Японы Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржид 2022 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Японы Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь нэмрийг үнэлэн түүнд “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулжээ. Энэ үеэр элчин сайд Х.Кобаяши “Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Ц.Даваадоржийн хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Тэрээр Монголд япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Таныг чин сэтгэлээсээ хүндэтгэж бас бахархаж байна. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье” хэмээв.
Үзсэн: 1069
Tweet