“Монгол, Тайланд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”
2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, хуримтлагдсан буюу нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх зорилт тусгасан
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн хоёр орны Гадаад харилцааны яамны “Монгол, Тайланд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, хуримтлагдсан буюу нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх зорилтыг тусгасан бөгөөд улс төрийн сайн харилцааны нөөц бололцоондоо түшиглэн харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Үзсэн: 700
Tweet