Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна


Densmaa 2022-09-01 01:09

Их хаан өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн төдийгүй энэ нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүйг судлаачид онцолсоор байна

     Монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан бол Их Эзэн Чингис хаан. Дэлхийн талыг эзэлж Монгол хэмээх нэрийг цуурайтуулж, түүхийн хоёр дахь мянганд ч түүний үйл хэргийг олон орны судлаачид түүчээлэн хэлэлцсээр байна. Эдүгээ их Монгол Улсыг үндэслэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхт ойг угтан дэлхийн олон орны архив, номын сангуудад хадгалж буй баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг судалж, нийтлүүлэх ажил идэвхтэй өрнөж Эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг шинээр туурвих нөхцөл боломж улам нэмэгдсээр байна. Түүгээр ч зогсохгүй, манай судлаачид гадаад орнууд дахь Монголын эзэнт гүрэнд холбогдох археологийн дурсгалыг тухайн улсын эрдэмтэдтэй хамтран судлах ажлын эхлэлийг  тавьж буй юм. Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад XIII-XIV зуунд Ази, Европыг дамнасан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн төдийгүй энэ нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүйг судлаачид онцолсоор байна.

Үзсэн: 681

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна