НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа нарыг хүлээн авч уулзлаа
Тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэх зорилготой байгаагаа онцоллоо
Соёлын сайд Ч.Номин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг хүлээн авч уулзлаа. Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Музейтэй хамтран монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн гаргах хүсэлтээ Суурин төлөөлөгч Винод Ахужа илэрхийлэв. Мөн тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэх зорилготой байгаагаа онцоллоо. Соёлын сайд Ч.Номин олон нэр төрлийн аюулгүй, чанартай хүнсээр хүн бүрийг хүртээмжтэй, баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголын Үндэсний Музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнг дэмжихээ илэрхийлэв.
Үзсэн: 609
Tweet