“Залуу монгол судлаачдын зуны хөтөлбөр” эхэллээ
Энэ удаагийн хөтөлбөрт Орос, Хятад, Герман, Польш, Америк, Чех,Турк, Япон, Лаос, Мозамбик зэрэг 10 улсын 17 их дээд сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцож байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлалын Үндэсний зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль хөтөлбөр”-т оролцож буй залуу судлаач нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Залуу монгол судлаачдын зуны сургуулийн гол зорилго нь судлаачдыг монгол ахуй орчинтой биечлэн танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах, үндэсний уламжлал, зан заншлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, ирээдүйн монгол судлаачийг бэлтгэх, залгамж холбоог бэхжүүлэхэд оршдог. Энэ удаагийн хөтөлбөрт Орос, Хятад, Герман, Польш, Америк, Чех,Турк, Япон, Лаос, Мозамбик зэрэг 10 улсын 17 их дээд сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцож байна.
Үзсэн: 760
Tweet