Мягмар, 4-р сар 15, 2025 18:52:49
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно


Densmaa 2022-08-03 01:08

Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай.

     Хүй долоон худагт энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам зохион байгуулах гэж байна. “Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн түүхтэй.  Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон түмэн хотлоороо ирж, ажил үйлсээ даатган, итгэл үнэмшил, урам зориг, хүсэл тэмүүллээ бадраан цогцлоох боломжтой байдаг. Наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно. Энэ жилийн  “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр жуулчид захиалгаа өгсөн байна. Тус арга хэмжээ нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой гэлээ. 

Үзсэн: 1051

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: