Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хурдны зам тавина


Densmaa 2022-08-03 01:08

Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр Чингис Лэнд Девелопмент Групп шалгарсан

      Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, олон улсын тээвэр логистикийн “Транзит Монгол” хөтөлбөрийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл хэрэгжих гэж байна. Тус төсөл хэрэгжсэнээр манай улс урд хойд хөрштэйгээ өндөр хурдны автозамаар холбогдох төдийгүй Европ-Ази тивийн улсуудын худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх юм. БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн МУ-ын Замын-Үүд, Алтанбулаг боомтаар дамжин, ОХУ-ын Улан-Үүд хот хүртэлх нийт 2648 км үргэлжлэх хурдны зам баригдана. Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 1000 км олон улсын хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр Чингис Лэнд Девелопмент Групп шалгарсан. 2 урсгал 6 эгнээ  бүхий уг хурдны авто замыг барихдаа мал, ан амьтны бэлчээр сэлгэх гарц, элсний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг ч төлөвлөжээ. Худалдааны эргэлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянган ажлын байрыг бий болгох уг төсөл нь улсын төсвийн орлогыг 25-30% өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм.

Үзсэн: 1120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна