Франц дахь монголчууд
Рубрук хотноо тэмдэглэсэн энэ удаагийн наадамд Европ дахь Монголчууд ялангуяа шагайн харваачид өргөнөөр хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьсон байна
Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч буй монголчууд 1252 оны орчим Их Монгол Улс руу аялж байсан Гийом дө Рубрукын нэрээр нэрлэгдсэн Рубрук хотын Засаг захиргаатай хамтран Үндэсний баяр наадмыг тэмдэглэжээ. Наадмын нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ, МУ-ын ерөнхийлөгч “Монгол наадам” урлаг соёлын өдөрлөгийг Ази, Европ, Америк, Австрали тивд ээлжлэн зохион байгуулах асуудлыг өөрийн ивээлд авч хэрэгжүүлэхээ зарласныг мэдээлж, мөн Ерөнхийлөгчийн Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсныг онцолжээ. Рубрук хотноо тэмдэглэсэн энэ удаагийн наадамд Европ дахь Монголчууд ялангуяа шагайн харваачид өргөнөөр хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьсон байна. Язгуур урлагийн Аргусан хамтлаг тоглолтоо толилуулсан нь франц, монгол үзэгч олны талархлыг хүлээжээ.
Үзсэн: 1636
Tweet