Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай зарлиг гаргасан нь хэрэгжиж байна. Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залжээ.
Үзсэн: 1046
Tweet