“Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээн хамтран зохион байгуулахаар боллоо
Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ
Монгол Улсын нийслэлд 2022 оны есдүгээр сард “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар боллоо. БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсун дээрх саналыг тавьж хэлэхдээ, “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ. Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.
Үзсэн: 905
Tweet