“Улаанбаатарын яриа хэлэлцээ”
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцлоо
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус хурлыг хааж хэлэхдээ “Энэхүү бага хурал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг давах, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болсныг дурдаж, яриа хэлэлцээ нь бүс нутаг, олон улсын түвшинд тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга гэж онцлов”. Уг бага хуралд оролцогчдын төлөөлөл Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дурсгалын зураг татуулав. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцлоо.
Үзсэн: 673
Tweet