Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Хүлэг хааны зуны ордны туурийг олж илрүүлэв


Densmaa 2022-06-15 03:06

Хүлэг хаан 1259 онд энэ газрыг их сайхан бэлчээртэй газар байна гэж дурлаж, "Лавтай суух газар" гэж нэрлэсэн байдаг

      Түүхч Д.Анхбаяр тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгонд ажиллаж, түүхэн чухал олдворыг олж илрүүллээ. Тодруулбал, Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг түүхэндээ анх удаагаа нээж олсон байна.  Энэ талаар түүхч Д.Анхбаяртай "Монголын зургаан эрдэмтэн судлаач Туркад ажиллаж байна. Монголын эзэнт гүрний хаадын ордноос одоогоор Өвөр Монгол дахь Хубилай хааны ордон, Иранд байгаа Амбагай хааны зуны ордон, Алтан ордны улсад байгаа Сарай хот гэсэн гурван хот мэдэгдэж буй. Одоо энэ дөрөв дэх ордон нь болж байна” гэсэн юм. Хүлэг хаан 1259 онд энэ газрыг их сайхан бэлчээртэй газар байна гэж дурлаж, "Лавтай суух газар" гэж нэрлэсэн байдаг. Энэ газар ордон байгуулсныг түүхэн эх сурвалжуудад Аладагийн ордон гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ ордныг одоо хүртэл Турк улсын талаас судлаагүй байсныг энэ өдөр баталгаажуулж, илрүүллээ. Дашрамд дурьдахад энэ түүхэн туурь 1260-1264 оны хооронд баригдсан нь одоогоос  700 гаруй жилийн өмнө ажээ.

 

Үзсэн: 796

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)