Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2022 оны өргөмжлөл гардуулах ёслол Элчин сайдын өргөөнд боллоо


Densmaa 2022-06-15 02:06

Эдгээр 6 эрхэм соёлын болоод бусад олон салбар дахь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, Япон, Монголын нягт найрамдалт харилцааг тавилцахад мартахын аргагүй хувь нэмрээ оруулсан

     Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслол Элчин сайдын өргөөнд боллоо. Монгол Улс, Япон Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог уг өргөмжлөлийг энэ удаа 6 хүнд гардууллаа. Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, “Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож байна. Энэ оны дөрөвдүгээр сард Гадаад хэргийн сайд Хаяши 50 жилийн ойн хүрээнд хоёр орны өндөр дээд түвшний айлчлалын салхийг хагалан Монгол Улсад айлчилсан. Эдгээр 6 эрхэм соёлын болоод бусад олон салбар дахь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, Япон, Монголын нягт найрамдалт, итгэлцсэн харилцааны суурийг тавилцахад мартахын аргагүй хувь нэмрээ оруулсан билээ” хэмээв. Элчин сайдын өргөмжлөл хүртсэн зарим эрхмийг танилцуулж байна. “Михачи” компанийн захирал Ибүкүро Томоко их сургуульд сурч байхдаа Монголын түүхийг сонгон суралцаж, Монголд оюутан болсон цагаас хойш эрдэм шинжилгээ, соёл урлаг, бизнес зэрэг салбарт ажиллаж байна. 2014 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд “Михачи” хэмээх зөгийн балыг Монголын брэнд болгон хөгжүүлсэн. Түүнчлэн япончууд монгол бэлгэнд “Михачи” зөгийн балыг түлхүү сонгодог болсон байна. Дуурийн сопрано хоолойт дуучин, Сити их сургуулийн багш Окүяма Юми 1990 оны сүүлийн хагасаас Монголд сопрано хоолойт дуучны хувиар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурьд амжилттай тоглосон. Эдүгээ Монгол Улсын Консерватори болон  “Сити” их сургуульд монгол оюутнуудад дуулах ур зүйг хоёргүй сэтгэлээр заахын зэрэгцээ төгөлдөр хуурын сурах бичиг хэвлүүлэхэд гар бие оролцож байна.

Үзсэн: 701

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)