Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүнсний хангамж-аюулгүй байдал”


Densmaa 2022-06-08 01:06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлага гаргаж 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүллээ

       Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д  Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна. Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл” зөвлөгөөн, мөн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтай худалдаа зохион байгууллаа. Монгол улсад хүнс боловсруулах 1880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн саруудад хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг тус тус баталж,  цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, 12.7 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлж, 19.2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, нийт 550 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр хүнсний боловсруулах үйлдвэрийнхэнд олгох шийдвэрийг гаргаад байна.

Үзсэн: 727

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)