манай улс 131 мянган тонн ураны нөөцтэйгээр дэлхийд 12-т орж байна
Зөөвч-Овоогийн орд нь Азид хамгийн томд ордог
Манай улсын өмнийн говьд газрын тос болон уран, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станцын гэсэн 3-4 томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнээс Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох бол уран олборлох Монгол-Францын хамтарсан үйлдвэрлэлийн туршилтын төсөл явж байна. Тус үйлдвэр Зөөвч-Овоогийн 93.2 мянган тонн, Дулаан-Уулын 6260 тонн ураны нөөцтэй ордуудад түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Зөөвч-Овоогийн орд нь Азид хамгийн томд ордог. Эдгээр орд нь Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн ураны нөөцийг 2 дахин өсгөснөөр нийт нөөцийн 50 хувийг бүрдүүлж, манай улс 131 мянган тонн ураны нөөцтэйгээр дэлхийд 12-т орж байна.
Үзсэн: 722
Tweet