Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022”


Densmaa 2022-05-23 11:05

Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нийслэл хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна

    “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд боллоо. Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нийслэл хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна. 24 дэх жилдээ болж буй энэ удаагийн үзэсгэлэнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож өөрсдийн боловсруулсан навчит цай зэрэг хүнсний органик бүтээгдэхүүн болон гар урлал, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон гэр ахуйн бүтээлээ дэлгэжээ. “Тайгын шим” компани монгол үхрийн арьсаар үйлдвэрлэсэн, цэргийн, ажлын, алба хаагч нарт зориулсан гутлыг худалдаанд нийлүүлснээ танилцуулж байна. “BOJSS cosmetic” компани Монгол орны байгалийн баялаг, ургамал болон цэцэгсийн охийг судалж косметик бүтээгдэхүүнд нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцсэн шилдэг технологиор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр оролцжээ.

Үзсэн: 698

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)