Монгол-Унгарын харилцаа
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар элчин сайд Обрушанский хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Түүнчлэн, Унгар Улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтой гээд “Монголын малын өтөг, бууцыг ашиглан Унгар улсын технологиор боловсруулж малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна. Ингэснээр Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээх, хөрсний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус технологиор үнэргүй, ялзмаг, шим тэжээлээр баялаг органик бордоо гаргаж авах бөгөөд энэ нь чийг багатай, хурдан задардаг бүтэцтэй тул газарт цацсаны дараа чийг авч, амархан задарснаараа ургамлыг үндэснээс нь тэжээдгээрээ онцлог” гэсэн юм.
Үзсэн: 2955
Tweet
lxbfYeaa
14 May 2022 04:57:56
555
lxbfYeaa
14 May 2022 04:58:55
555