Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо


Densmaa 2022-05-02 11:05

Улсын хэмжээнд нэг жил үргэлжлэх энэхүү эрүүл мэндийн үзлэг үндсэн гурван зорилготой

    Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс орон даяар эхэллээ. Улсын хэмжээнд нэг жил үргэлжлэх энэхүү эрүүл мэндийн үзлэг үндсэн гурван зорилготой юм. Дэлхий нийт КОВИД-19 цар тахалтай хоёр жил гаруй тэмцэж байна. Тиймээс КОВИД-19-ын дараа иргэдийн биед үлдэц, өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлэх нь нэн тэргүүний зорилт. Хоёрдугаарт, иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх, гуравдугаарт, Монгол Улсын хүн ам дунд зонхилон тохиож буй таван өвчнийг бууруулах зорилготой гэдгийг Эрүүл мэндийн сайд онцлов. Эрүүл мэндийн үзлэгийг хот, суурин газруудын эмнэлгээр, алслагдсан сумдад явуулын амбулаториор хийнэ. Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судас, гэмтэл, хордлого ордог байна.

Үзсэн: 2349

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна