“Ногоон сум” аяныг Өвөрхангай аймгаас эхлүүллээ
МҮОНРТ-ээс санаачилсан "Ногоон сум" аянд Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, банк, санхүүгийн байгууллагууд оролцож байна
Хөрөнгийн зах зээлийг сурталчлах “Ногоон сум” аяныг Өвөрхангай аймгаас эхлүүлж байна. МҮОНРТ-ээс санаачилсан тус аянд Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, банк, санхүүгийн байгууллагууд оролцож, иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх цогц мэдээллийг өгч байгаа юм. УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан. Уг хуулийн заалтыг Хаан, Хас, Голомт, ХХБ, Төрийн банк дэмжиж, энэ оны 6 дугаар сард багтаан хувьцаат компани болох үүрэг хүлээн ажиллаж байна. Тухайн банкуудын нээлттэй хувьцаанд цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд энгийн иргэд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцсоноор нийгмийн дундаж давхаргын түвшин харьцангүй дээшилж эхэлдгийг зохион байгуулагчид хэлж байв.
Үзсэн: 681
Tweet
lxbfYeaa
14 May 2022 04:30:04
555
lxbfYeaa
14 May 2022 04:30:52
555