Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр
Нийт 2.1 сая еврогийн төслийг 4 аймаг, нийслэл хотын 3 дүүрэг хэрэгжүүлж, үүнд 3767 өрх, 8453 иргэн, 7598 хүүхэд хамрагдсан байна
Европын Холбооноос манай улсад нийгмийн хамгаалал, хөдөө орон нутгийн эдийн засаг, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх 3 төсөл өнгөрсөн 2-4 жилд хэрэгжүүлжээ. Тодруулбал, Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, Сэлэнгэ аймагт хүүхэд хамгаалал чиглэлээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсоох”, мөн нийслэлд ковидын цар тахлын эсрэг хариу үйл ажиллагаа явуулах гэсэн төсөл юм. Энэ тухай Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксел Никэйз, “Бид өнгөрсөн хугацаанд олон улсын “Дэлхийн зөн” байгууллагаар дамжуулан нийт 2.1 сая еврогийн төслийг 4 аймаг, нийслэл хотын 3 дүүрэг хэрэгжүүлж, үүнд 3767 өрх, 8453 иргэн, 7598 хүүхэд хамрагдсан”-ыг дурдаад, төсөл хэрэгжсэн бүс нутгуудын иргэд, гэр бүлүүдэд төслийн үр шимийг хүртээхэд, амьдралд нь эерэг өөрчлөлт, нөлөө үзүүлэхэд хүн бүрийн оруулсан хувь нэмэр үнэ цэнтэй байсныг тэмдэглэн хэлж байв.
Үзсэн: 585
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:13:20
555
lxbfYeaa
14 May 2022 05:14:19
555