Монгол-Энэтхэгийн харилцаа
Сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулж байгаагаа дурдаад, үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо. Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв.
Үзсэн: 2508
Tweet
lxbfYeaa
14 May 2022 03:36:05
555
lxbfYeaa
14 May 2022 03:37:00
555