БНЧех улсад айлчлав
Парламентын найрамдлын бүлгийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн хамт Монголд айлчлахаар төлөвлөж буйгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковец мэдээлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Чехийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех, Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковецтой Прага хотноо уулзав. Уулзалтаар хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хэлэлцээрийг соёрхон батлуулах, Монголын оюутан залуусыг Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах асуудлыг сэргээх, Парламентын найрамдлын бүлгийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн хамт Монголд айлчлахаар төлөвлөж буйгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн С.Берковец мэдээлэв. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, хилээ бүрэн нээсэн тухай болон эдийн засгаа сэргээх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, Чехийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад монголын тал бүх талын дэмжиж, хамтран ажиллахаа нотлов.
Үзсэн: 6661
Tweet
lxbfYeaa
14 May 2022 03:25:18
555
lxbfYeaa
14 May 2022 03:26:07
555