НҮБ-ын Хүн амын сан
НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга ноён Халид Шарифиг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангаас эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих болон жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй ажиллаж ирснийг онцлов. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Халид Шарифи Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн эсрэг шуурхай ажиллаж, вакцинжуулсны үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж байгааг онцолж, НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2022 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 2185
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:06:46
555
lxbfYeaa
14 May 2022 05:07:47
555