“Зурагт хуудас 30 жилийн дараа" үзэсгэлэнг дэлгэлээ
Уг үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 1991 оноос бүртгэгдэн хадгалагдаж буй 100 гаруй зурагт хуудасны цуглуулгаас дэлгэн үзүүлж байна
Япон улсын хөгжил цэцэглэлт, түүх, урлаг, соёл, шашин, үндэсний бахархал, техник технологийн дэвшлийг харуулсан “Зурагт хуудас 30 жилийн дараа" үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэлээ. Монгол Улс, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 1991 оноос бүртгэгдэн хадгалагдаж буй 100 гаруй зурагт хуудасны цуглуулгаас дэлгэн үзүүлж байна. Эдгээр зурагт хуудсыг одоогоос 30 жилийн өмнөх Японы зураач, мэргэжлийн дизайнеруудын бүтээсэн бөгөөд XX зууны 90-ээд оны Японы реклам чимэглэл, график дизайн, хэвлэлийн технологийн хөгжлийг танилцах боломжийг үзэгчдэд олгож буй юм. Түүх сөхвөл, 1991 онд Япон улсын соёлын өдрүүдийг түүхэнд анх удаагаа Монгол Улсад зохион байгуулжээ. Хоёр долоо хоногийн хугацаатай зохион байгуулсан Соёлын өдрүүдийн хүрээнд Япон Улсын ГХЯ-ны орлогч сайд ноён М.Судуки, мөн "Ямаха" хөгжмийн фондын чуулгаар шалгарсан хүүхдүүдийн тоглолт, уран сайхны болон баримтат кино, үзэсгэлэн зэрэг олон ажил зохион байгуулсан байна. Өдгөө дэлгэн үзүүлж буй зурагт хуудсыг энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд Киото хотын Урлагийн дээд сургуулийн профессор М.Хасатани Дүрслэх урлагийн музейд бэлэглэн үлдээсэн түүхтэй.
Үзсэн: 911
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:26:30
555
lxbfYeaa
14 May 2022 05:27:31
555