Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Цахилгаан болон нарны эрчим хүчээр ажилладаг "Hero" автомашинаа танилцуулав


Densmaa 2022-02-28 12:02

Энэхүү “HERO” автомашин 100 км/цагийн хурдтай бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 300 хүртэл км зайг туулах боломжтой

    Монгол хүний оюун санаа, инновацад түшиглэн бүтээсэн, цахилгаан болон нарны эрчим хүчээр ажилладаг автомашиныг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо. “Барс Моторс” компани анхны автомашины төсөл “MOZO”-г 3 жилийн өмнө Монголд танилцуулж байсан бөгөөд тус машин Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршигдаж батлагдсан учир энэ удаад цахилгаан машины шинэ загвар “HERO”-г хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. “Барс Моторс” компани нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан автомашины дээж болох 0001 дугаартай авто машиныг Монголын үндэсний олимпын хороонд бэлэг болгон гардуулж өглөө. Тус компани цаашид Монголын спорт, олимпизмыг хөгжүүлэхийн төлөө бүхий л талаар хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлэв. Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг “Бээжин-2022” олимпын наадмын оролцогч, цанын ОУХМ Б.Ачбадрах жолоодож, олон нийтэд анхлан танилцуулсан юм. Энэхүү “HERO” автомашин 100 км/цагийн хурдтай бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 300 хүртэл км зайг туулах боломжтой. Уг авто машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг, 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэдэг. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машины анхны худалдан авагчдын нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт боксчин П.Сэрдамба болсон байна.

Үзсэн: 974

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна