Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөл хорионы дэглэмийг шар түвшин рүү шилжүүллээ


Densmaa 2022-02-16 12:02

Жуулчид ирж вакцинд хамрагдах боломжтой гэдгийг дуулгалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж "Хөл хорионы дэглэмийг шар түвшин рүү шилжүүлж, ингэснээр хүн хоорондын зай болон амны хаалтаас бусад дэглэмийг цуцалж байна” гэдгээ мэдэгдлээ. Гадаадаас ирэх хөрөнгө оруулагчдыг бүрэн тунд хамрагдсан бол чөлөөтэй нэвтрүүлнэ. Мөн жуулчид ирж вакцинд хамрагдах боломжтой гэдгийг дуулгалаа. Түүнчлэн аялал жуулчлалын салбарыг сэргээх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг өрнүүллээ.  Энэ үеэр Монгол Улсын засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ. Монгол Улсын засгийн газар хоёр жилийн хугацаанд эдийн засгаа үе шаттайгаар нээх, энгийн амьдралд шилжих үе шатыг алхам алхмаар хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсч, үйл ажиллагаа нь хязгаарлагдсан. Тус салбарыг уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж үзэж байна.

    Гадаад харилцааны яамны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэж, Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох “E Visa” системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн. Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ буюу вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гаднын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажил хийгдэж байна. Вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөлцсөн Казакстан, Унгар, Энэтхэг, Япон, Турк, Их Британи улсуудтай албан ёсоор тохиролцсон бол Европын холбоо, Канад, БНХАУ, ОХУ, БНСУ-уудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Үзсэн: 755

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна