Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа


Densmaa 2022-02-14 12:02

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, мэдээлэл туршлагаа хуваалцав

       Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран “ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ерөнхий консулын газрын үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл болох бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж,  тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг Ерөнхий консул Ё.Нямжав онцлов. Хэлэлцүүлгийн үеэр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй “Shanghai Shine” компаний гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл “Монгол бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр, “High Payment Solution захирал Б.Эрдэнэ “Хил дамнасан онлайн худалдаа”, мөн “Гараас гарт олон улсын шуудан үйлчилгээ”,  “БНХАУ-д зохион байгуулагддаг томоохон экспо” сэдвээр тус тус илтгэл тавив. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, мэдээлэл туршлагаа хуваалцав.

Үзсэн: 769

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна