“Туркиш Эйрлайнс” компаниас санал тавьжээ
БНХАУ, БНСУ болон Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг багтаан оруулах тухай ярилцав
Ази-Европыг чиглэсэн агаарын тээврийн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулах талаар “Туркиш Эйрлайнс” компаниас санал тавьжээ. Тодруулбал, энэ талаар тус компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир манай улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзах үеэр илэрхийлэв. Тэрээр БНХАУ, БНСУ болон Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг багтаан оруулснаар багц аяллаар яваа жуулчны зардал огцом нэмэгдэхгүйгээр аяллынхаа замд Улаанбаатар хотыг үзэх боломжтой болно гэдгийг хэлж байв. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр Агаарын тээврийн салбарыг либералчлах нь манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх суурь нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Жуулчин ихээр ирж байж эдийн засаг тэлнэ. Аялал жуулчлалын салбар, авиа компаниудын төлөөлөлтэй цувралаар уулзаж байгаагаа мэдэгджээ.
Үзсэн: 779
Tweet