Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ


Densmaa 2022-02-09 09:02

АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг хэмээн тэмдэглэжээ.

     АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ. Уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг хэмээн тэмдэглэжээ. Захидалд “...Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон байна. Түүнчлэн Монгол Улс нь 20 гаруй жилийн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэнд талархаж, “...Монгол цэргийн албан хаагчид олон улсад мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа хамтарсан цэргийн сургууль хийх зэргээр цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээжээ. АНУ-ын Энхтайвны корпусын 1,500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсад ажилласан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн захидалд энэхүү хөтөлбөрийг ойрын хугацаанд сэргээх болно гэдгийг илэрхийлжээ.

Үзсэн: 707

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна