Парисын их дуулгад Монголын баг тамирчид амжилттай оролцлоо
Шигшээ баг 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Парисыг зорьж нийт 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ
Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн Парисын их дуулга хоёрдугаар сарын 5-6-ны хооронд болж Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Шигшээ баг 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Парисыг зорьж нийт 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Нэгдүгээр байранд Япон, хоёрдугаарт Франц жагслаа. Нийт 52 орны 285 тамирчин оролцсон тэмцээнд 154 эрэгтэй, 131 эмэгтэй тамирчид байснаас Монгол Улсаас 8 эрэгтэй, 5 эмэгтэй оролцов.
Үзсэн: 909
Tweet