Холимог тулаанд хүч үзэхээр болсноо мэдэгдлээ
Дэлхийн аврага М.Уранцэцэг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн түүхтэй
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр 16 жилийн турш жүдо бөхөөр хичээллэн, тив дэлхийд Монгол Улсын нэрийг гаргасан. Тэрээр “Тун удахгүй та бүхэндээ холимог тулааны аваргын бүсийг авчрах болно гэдгээ амлая” гэсэн юм. Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг жүдогийн замналаа өндөрлүүлж байна. Дэлхийн аврага М.Уранцэцэг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн түүхтэй. Тэрээр 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцож, нийт 35 медаль хүртсэн, үүний 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэнээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
Үзсэн: 841
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:29:57
555
lxbfYeaa
14 May 2022 05:30:49
555