Бодипэйнтингийн төрөлд Дэлхийн аваргын алдрыг эх орондоо авчирлаа
Алтан цом хүртсэн бодипэйнтингийн бүтээлийг тасралтгүй 16 цагийн турш, Дэлхийн аварга болсон бүтээлийг тасралтгүй 24 цаг зурсан байна
Эгч дүү Л.Чимэддулам, Л.Цэрэндулам болон Энхтуяа нар бодипэйнтингийн төрөлд Дэлхийн аваргын алдрыг эх орондоо авчирлаа. Тэд АНУ-ын Лас-Вегас хотод болсон “Global vega beauty championship” олон улсын тэмцээнээс таван алтан цомын эзэн болжээ. Тэмцээнд 45 улсын 4700 гаруй оролцогч ур чадвараа сорьсон байна. Мөн хумс будах урлагийг Монголд түгээж буй Энхтуяа тус тэмцээнээс 15 алтан цомын эзэн болж, Гран при шагналыг эх орондоо авчирсан. Алтан цом хүртсэн бодипэйнтингийн бүтээлийг тасралтгүй 16 цагийн турш, Дэлхийн аварга болсон бүтээлийг тасралтгүй 24 цаг зурсан байна. Тус бүтээлээрээ эмэгтэй хүний гоо сайхныг тодотгон харуулахыг зорьсон. Уг бүтээл эр, эм хоёр шувуу, ус, галыг дүрслэх хүйтэн, халуун өнгөний хоршлоор үлгэрээс амилж буй мэт дүрслэлийг бий болгохыг зорьсон домгийн сэдэвтэй ажээ.
Үзсэн: 826
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:18:15
555
lxbfYeaa
14 May 2022 05:19:29
555