Замын-Үүд боомтод ажиллалаа
Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо чухал байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарын албаны хүмүүс Замын-Үүд боомтод тээврийн жолооч нартай уулзан цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Шадар сайд “Цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхэд хүрч байна. Хаалттай байсан хил гаалийг гурван сарын дараа нээх гэж байгаа учраас төр, засаг халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажил шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгэж байгааг дуулгав. Мөн улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо чухал байна" гэдгийг онцлов.
Үзсэн: 985
Tweet