МУГТ, уулчин Б.Гангаамаа өвлийн анхны авиралтаа амжилттай хийлээ
Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай таван богд уулын Хүйтэний оргил далайн төвшнөөс дээш 7374 метрт гарчээ
“Seven Summits” буюу дэлхийн долоон ноён оргил болон дэлхийн хамгийн аюултай, авирахад хүнд гэгддэг k2 буюу Үхлийн оргилд мөрөө гаргасан МУГТ, уулчин Б.Гангаамаа өвлийн анхны авиралтаа амжилттай хийлээ. Тодруулбал, Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай таван богд уулын Хүйтэний оргил далайн төвшнөөс дээш 7374 метрт амжилттай гарчээ. Тэрээр өнгөрсөн оны 30-нд авиралтаа эхлүүлж, энэ сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 17:50 цагийн орчимд гарсан байна. Оргилд цаг агаар тогтуун байсан. Уулчдын биеийн байдал хэвийн байна гэв. Онцолоход, гавьяат тамирчин Б.Гангаамаа тус оргилд 70 удаагийн авиралт хийхэд 54-ийг нь ийнхүү амжилттай болгожээ.
Үзсэн: 908
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:41:51
555
lxbfYeaa
14 May 2022 05:42:49
555