“Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ
Хүн бол эх орны үнэт эрдэнэ.
“Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ. Уг кинонд Covid-19 цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан монгол хүмүүсийн бодит түүх, мөн ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эздээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтжээ. “Эх орондоо л очихсон” киноны зохиолч Г.Золжаргал "Киногоор аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй. Иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон. Мөн “Хүн бол эх орны үнэт эрдэнэ. Тиймээс хүний эрхийг нэгдүгээрт тавин, иргэн бид эх орноороо бахархаж, эх орон биднээр бахархсан цагт зөв цаг ирнэ” хэмээн тодотголоо.
Үзсэн: 806
Tweet