Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав
АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж ажлын амжилт хүсэв. АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана муж хамаарч байна.
Үзсэн: 963
Tweet
lxbfYeaa
14 May 2022 05:06:41
555
lxbfYeaa
14 May 2022 05:07:40
555