Монголын үзэгчид Европын шилдэг кинонуудыг гэрээсээ үзэж байна
Европын кино наадам энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.
Энэхүү наадмыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг Монголын үзэгчдэд таниулахыг зорьдог юм. 11-р сарын 21-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмыг Европын Холбоо, гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулж байна. Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулж байгаа юм. Цар тахалын нөхцөлд байгаа өнөө үед Монголын үзэгчид цахимаар эдгээр шилдэг киног үзэх боломжтой юм байна.
Үзсэн: 926
Tweet