Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн энэхүү багийн 200 гаруй цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын удирдлагууд угтан авсан байна. Түүнчлэн БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орноосоо морлоо.
Үзсэн: 778
Tweet