Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эв найрамдлын төлөө хилчин бүсгүй гүйж байна


Densmaa 2021-09-03 12:09

Монголын хилчин бүсгүй нэг сарын турш эх орны өмнийн хилээс хойд хилд хүрэхээр гүйж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хилчин ахлах ахлагч, спортын мастер Т.Ренцэнбадам монгол хилчин бүсгүйн тэсвэр тэвчээр, хатуужлыг харуулахаар зорилготойгоор ийнхүү гүйж эхлээд нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Тэрээр хилчин бүсгүйн, эмэгтэй хүн, ээж хүний тэсвэр тэвчээрийг холын зайн гүйлтээрээ даван туулж харуулах, монгол бүсгүйчүүдийнхээ бахархлыг төрүүлэх, цар тахлын энэ үед дэлхий дахинаа эв найрамдал, энхийг уриалан гүйж байгаа нь энэ юм.

Наймдугаар сарын 01-ний өдөр эхлүүлсэн гүйлтийн турш одоогоор 700 гаруй км замыг туулаад байна. Багш дасгалжуулагч мэргэжилтэй энэ бүсгүй гар бөмбөгийн спортын мастер бөгөөд арав дахь жилдээ цэргийн байгууллагад ажиллаж байгаа юм. Түүний олон өдрийн гүйлт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Алтанбулаг боомт хүртэл нийт 1100 км замыг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр болох 09 дүгээр сарын 17-нд бариандаа орох зорилгыг тавин зорьж байгаа юм байна.

 

Үзсэн: 969